Соёлын яамныхан арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон, жил бүр соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Тиймээс “Оранж энтертэйнмент”-ийн хамт олон соёлын яамныхан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд “Шар гэгээ” УСК-г хууль бусаар худалдан борлуулж, аймаг, сумын соёлын төвд гаргаж байна" гэх мэдэгдэл гаргажээ.
Энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Манайх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд олон нийтэд кино үзүүлнэ. Ингэхдээ эрх бүхий хүмүүсээс зөвшөөрөл авч, хууль, журмын дагуу бусдын бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. Харин дээрх асуудал Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан. Тодруулбал, тус сумын соёлын төвийнхөн “Шар гэгээ” киног соёлын төвд үзүүлнэ” гэх зарлал олон нийтийн сүлжээнд оруулсан юм билээ. Түүнийг нь аймгийнх нь Соёл урлагийн газрын дарга нь зарыг буцааж, иргэдэд кино үзүүлээгүй гэсэн. Тиймээс тус сумын соёлын төвийнхөн хариуцлагагүй хандаж, алдаа гаргасан гэсэн үг. Харин тэдний оруулсан зарыг "Оранж энтертэйнмент"-ийнхан харчихаад мэдэгдэл гаргасан байна” гэв.
| Д.НАРАНЦЭЦЭГ: СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙНХӨН “ШАР ГЭГЭЭ” КИНОГ ҮЗҮҮЛНЭ” ХЭМЭЭХ ЗАРЛАЛ ОРУУЛЖ, АЛДАА ГАРГАСАН БАЙНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |