Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард батлаад байсан юм. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор 2023 оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалай болох нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн төсвийг тодотгох шаардлага үүсээд байгааг Засаг дарга Х.Нямбаатар хэллээ. Гэхдээ төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн 2023 оны төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байхаар тооцжээ. Харин урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 15.1 тэрбум төгрөг нийт 42.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Үүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлыг санхүүжүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “....Төсвийн тодотголоор тодорхойгүй байгаа орлогын эх үүсвэрийг тодорхойлно. Он дуусах дөхсөн учир шинээр ажил, арга хэмжээ төлөвлөхөөс илүүтэй дуусаагүй ажлуудаа гүйцээхэд анхаарах хэрэгтэй. Мөн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотойгоор хэрэгжүүлэх томоохон ажлуудын хөрс суурийг бэлдэхэд чиглэх хэрэгтэй...” гэсэн юм. Дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хэлэлцэх юм. Төсвийн тодотголын төслийг өргөн барихад Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат болон хурал дахь 3 намын бүлгийн дарга нар байлцлаа.
| Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа |
|
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |