• Өнөөдөр 2025-05-06

Ц.Хулангийн ялыг нэг жилээр хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг найман жилийн ялаас чөлөөлжээ

2023-11-02,   1863

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долоодугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял, Б.Отгонбаатарт найман  жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.  
 Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр болж Ц.Хуланд оногдуулсан есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
 
   Хэргийн зүйлчлэлийг сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ялласан.

Ц.Хулангийн ялыг нэг жилээр хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг найман жилийн ялаас чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 12:47:35
    Зочин: Тэр тагнуулууд нь хотын дарга асангууд байх даа .Энэ авгай тагнуул хийнэ гэж юу байсан юм. Улсын хөрөнгө хулгайлж хорлон сүйтгэж байгаа улсууд бол жинхэнэ тагнуул.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188