“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд эцэг эх асран хамгаалагчдыг оролцуулах замаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төлөөлөл хамрагдав. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эмч, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй 80 орчим асран хамгаалагч оролцсон юм.
Тэд хүүхдийн сурах үйлийг дэмжсэн хичээлийн хэрэглэгдэхүүнийг энэ үеэр түгээсэн. Сургалтаар хүний ялгаатай байдал ба хөгжлийн бэрхшээл, тэгш хамран сургах боловсролын ач холбогдол, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг ойлголт мэдээллийг өглөө.
Мөн сургалтын багийн гишүүд тухайн орон нутгийн зорилтот сургуулиудын Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаа, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж буй үйл явцтай танилцав
| Эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |