• Өнөөдөр 2025-05-06

ТЭРГҮҮН ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦЫН ОРОНД ТОМИЛСОН Д.ЖАВЗАНДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

2023-11-01,   24912

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц лам үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн талаар бид мэдээлсэн.
 
Тэгвэл түүний хүсэлтийг хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, Тэргүүн их хамба лам Д.Чойжамцын оронд түүний өөрийн нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж ламыг томилжээ. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтсон байна. Тэгвэл тэргүүн хамбыг залгамжлагч лхаарамба Д.Жавзандорж хэн гэдгийг танилцуулж байна.
 
Тэрбээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 оноос Эрдэнэмандал хийдэд лам болж Бурханы номыг үзэж эхэлсэн гэдэг. Улмаар 1993 онд Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж үргэлжлүүлэн суралцжээ. Тэрбээр 1995 онд МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд Дашжамцад шавь орж, буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн гэдэг.
 
1998 оны эхээр Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцаж 16 жилийн номоо дүүргэн 2012 оноос лхараамба болсон байна. Тэрбээр Ардын хувьсгалаас хойш лхаарамба цолонд хүрсэн анхны лам аж.
 

ТЭРГҮҮН ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦЫН ОРОНД ТОМИЛСОН Д.ЖАВЗАНДОРЖ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 30
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-05 17:55:23
    Гэсэр: Хулгайч л битгий болчихоосой гэж залбирья даа!!!!Нийгэм нь хулгай нүүрлээд хэцүүхэн цаг үед тохиож дээ!!!Чой хамба ч энхийн цагаан тагтаа байгаагүй гэдгийг мэдэх нэг нь мэдэх л байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-04 22:55:03
    Л.Алтанцэцэг, Ш.Болдын: Дуламрагчаа дүүдээ агуу гэгээнтэн, Лхаарамба, хамба төрүүлж өсгөсөнд баяр хүргье. Лхарамба хамбын гүн ухаан увам бүр дэлгэрч, монгол түмэндээ буян болсоор байх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-04 22:33:08
    Ш.Болд: Агуу гэгээнтэн төрүүлж, өсөгсөн Дуламрагчаа дүүдээ сэтгэл зүрхнийхээ гүнээс талархан залбиръя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-04 11:28:24
    Нармандах : Эрхэм хүндэт Монгол багшийн мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай Багшдаа залбирмой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-04 11:14:35
    Бямбасүрэн : Монгол багш Лхаарамба сайхан цагийн эхлэл болж,буруу бүхэн засагдан улс орон хөгжиж түмэн олон амар тайван байх болтугай. ЛХААРАМБЫН МЭЛМИЙ тунгалаг, өлмий бат оршиг ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 20:25:50
    Наран мандах нутаг : Шинэ хамбын мэлмий тунгалаг өлмий бат сайн орштугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 16:07:47
    Ард: Шинэ хамба маань сайхан цагийн эхлэл болж ирлээ. Төр засаг ч авилга хүнд сурталгүй шударга хүиүүнлэг социалист чиг баримжаатай ардчилсан нийгмийг байгуулах хэрэгтэй. Монгол 1 намтай дарга нараа шилж ардчилсан зарчимаар сонгодог болсон нь дээр. Соц нийгэмд ардчилсан бус замаар сонгож байсан нь буруу болсон байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 15:30:38
    сүсэгтэн: Цаг үеэ олсон зөв шийдвэр зөв сонголт байнаа. Сэтгэл өөдрөг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 14:25:05
    Зочин: Чойжамц хамба даа баярлалаа. Мэлмий тунгалаг өлмий бат оршиг ээ. Мөн шинээр хамба болж байгаа Монгол багш нэрээр олондоо танигдсан Бурханы үнэнч шавь лхаарамба Хамбадаа Түмэн олондоо ариун номын гэгээг түгээх Буянт үйлс нь дүнчүүр дүнчүүрээр арвидан дэлгэрэг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 12:53:43
    Зочин: Юун түрүүн Чрйжамц хамбадаа эрүүл байж урт удаан наслаарай гэж ерөөе Шинэ хамбадаа бас сайн сайхан буян номын арвин их хүчийг хүсье Сайхан бүгдийг үргэлжлүүлэн сүсэгтэн олондоо аврал буянаа хайрлаарай гэж хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 17:06:39
    За тэгээд: Дан зүүн талаас тодордог боллоо шүү. Гайгүй байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 17:02:51
    Lkhagvaragchaaa: Ih saihan gun gunzgii utga aguulaga oilgomjtoi yaridag nomiin hun bsan olon udaa yariltslaga uzsen amjilt husie Nomiin zamd Orson zam ni gaihaltai um bna daa gej bodson erdem bishreltei shamdsan um bnaaaaaa gej ih gaihsan shuuuuuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 15:00:18
    Ахр: Чойжамц хамбадаа урт насалж удаан жаргаарай гэж ерөөе олон жил шашны тэргүүн ард олондоо хүндлэгдэж ирсэн билээ сайхан яриа хөөрөөтэй хүн их тайван тогтуун сайхан хүн бналээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 14:19:33
    яяя: Тун аятайхан хүн хамба болллоо гэж бодож байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 14:09:13
    төмөр: Шар хувалзаар улс хөгжихгүй устана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:40:25
    угсаа гарал: Өндөр албан тушаалд очиж байгаа хүний 3 үеийн намтар маш чухал шиг санагддаг... Сүсэгтэн олондоо гарал угсааг нь танилцуулахгүй дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:33:56
    Зочин : Ээ дээ мөн ч сайхан хамбатай боллоо доо. Өлмий нь бат, үйлс нь дэлгэрч явах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:33:49
    Зочин : Ээ дээ мөн ч сайхан хамбатай боллоо доо. Өлмий нь бат, үйлс нь дэлгэрч явах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:33:13
    Зочин : Ээ дээ мөн ч сайхан хамбатай боллоо доо. Өлмий нь бат, үйлс нь дэлгэрч явах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:19:38
    Зочин: Хурай Хурай Хурай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 13:06:43
    Оюунчимэг: Их үйлсийн аян замд нь саадгүй оюунлаг орших болтугай Их хамба таны мөр цагаан номын үйл нь арвин байг ээ Эх болсон 6н зүйл хамаг амьтны тусын тулд мөргө юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 12:46:52
    Нямсүрэн Улаанбаатар.: Hambadaa morgie.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 11:42:55
    А Энхбат: Хамбадаа мөргөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 11:42:55
    А Энхбат: Хамбадаа мөргөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 06:30:39
    Мягмар: Ном нь сонсдог бсан дэмжиж бна саин үилс дэлгэрч өлмии нь бат орших болтугаи
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 05:58:04
    mungun: сайн үйлс дэлгэрч ач буян нь ундарч байхыг ерөөе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 23:00:51
    Монгол лам: Шашин амьтанд тустай сайн хамба болоорой.Монгол дүртэй төвд тархигүй л байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 22:16:03
    С.Э: Ёстой бүрэн дэмжиж байна! Буян номын үйлс нь тэгширч номын тэнгэрт ивээгдэж, өлмий нь бат орших болтугай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 22:15:55
    С.Э: Ёстой бүрэн дэмжиж байна! Буян номын үйлс нь тэгширч номын тэнгэрт ивээгдэж, өлмий нь бат орших болтугай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 21:12:00
    Р: Чой таалсныг бодвол тэрний гар хөлийн хүн бх даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188