Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээрт, Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө 100 хувь барагдууллаа. Өрийг өрөөр төлсөн гэх мэт дахин санхүүжилт байхгүй. Монгол Улсын Хөгжлийн банк Нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөг чанаргүй зээл хэмээн үнэлэгдэж, цаашид хэвийн үйл ажиллагаа үргэлжлүүлэх нь бүү хэл энэ банкны байлгах эсэх нь эргэлзээтэй байсан. 2022 нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ийм байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Сангийн яамнаас тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгоогүй. Ингээд 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээл төлүүлсэн.
Аль Засгийн газрын үед хэн Монгол Улсын өрөнд оруулаад, хэн төлж байгааг хараарай.
Гадаад зээл төлбөрөө төлж барагдуулах нь нэг талаас олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, улмаар зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдэх эерэг нөлөөтэй. Нэгдсэн бодлого хэрэгжүүлсний үр дүн харагдаж байгаа юм. Энэ удаад Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд төлсөн нь цаашид тус банк хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо боллоо. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцүүлэг болсон. Үүнээс хойш бид нөхцөл байдлыг дахин судалж үзсэн. Ирээдүйн өв сангийн хууль 2017 онд батлагдаж, 2019 он хүртэл нэг их наяд төгрөгийн зээл төлж барагдуулаад, 2019 оноос хойш хуримтлал бий болгосон. Нийт 2,8 их наяд төгрөгийн хуримтлалтай болжээ. 2024 онд 4,5 их наяд болохоор байна. Сангийн хөрөнгийг 2023 он хүртэл хуримтлуулах бөгөөд 2025 нэгдүгээр сарын 01-ээс тусгаарлах үүрэгтэй байгаа. 2021 онд манай Замгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Ирээдүй өв сангийн хуримтлал 1,3 их наяд, төрийн сангийн үлдэгдэл 1,4 их наяд орчим төгрөг байсан. Тэгвэл өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл 4,3 их наяд болж гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд сангийн хөрөнгийг тусгаарлах хугацааг наашлуулж 2024 нэгдүгээр сарын 01-ээс мөрдөхөөр шийдлээ. Одоо хууль санаачилж, Засгийн газар УИХ-д яаралтай горимоор өргөн барина.
| Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө 100 хувь төлж, барагдууллаа |
|
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |