• Өнөөдөр 2025-05-05

Халаалтын пааранд гараа хавчуулсны улмаас тусламж дууджээ

2023-11-01,   437

                     Найман настай хүүхэд гараа паарны завсар хавчуулж, тусламж дуудсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Завхан аймагийн Улиастай сумын Жинст багийн Холбооны 24 айлын байранд бага насны хүүхэд гараа халаалтын паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны өдрийн 9:50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.
          Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 9:54 цагт очиход найман настай эрэгтэй А баруун гараа паарны завсар хавчуулаад, гаргаж чадахгүй байжээ.
      Улмаар аврах багийнхан 36 минутад ажиллаж, гарыг нь паарнаас гаргажээ. Иймд, эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, ямарваа нэгэн эд зүйлсийн завсраар гар, хөлөө хавчуулсан тохиолдолд яаралтай аврах багийнхныг дуудахыг анхааруулж байна.

Халаалтын пааранд гараа хавчуулсны улмаас тусламж дууджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188