АН-д бугшсан дотоод асуудлууд Орхон аймаг болон Баянзүрх, Багахангай дүүргүүд дээр илэрч байна Ардчилсан нам өнгөрсөн нэг сарын хугацаанд аймаг, дүүргийнхээ шинэ дарга нарыг сонгож, олон жил хөдөлгөөн ороогүй дунд шатны намын хороодод хүн хүчнээ сэлгэх нөхөн сонгуулиуд явуулав. Зарим аймаг, дүүрэгт маргаантай байгаа хэдий ч, ерөнхий дүн нуруугаараа ярвигтай энэ ажлыг амжилттай нугалжээ. “Их ажлын ард” гарсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Тэрэлжид сургалт семинар зохион байгуулж, шинээр сонгогдсон дунд шатны намын дарга нараа батламжлав. Намын ихэнх жирийн гишүүд болж буй үйл явцад сэтгэл хангалуун байгаа нь сошиал болон бусад сувгаар анзаарагдаж байлаа. Харин дунд шатны гурван нэгжид асуудал хурцдах төлөвтэй байгаа аж. Эрдэнэтийнхэн даргаа эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв Асуудал нь хурцадсан эхний газар бол ОРХОН АЙМАГ. Эрдэнэт хотын ардчиллынхан улиран сонгогдсон Ц.Батхуягийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, намын удирдлагууд болон Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонуудад өргөдөл гомдол гаргажээ. Тэд хэрэв асуудлыг ном журмаар шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд буй. Учир нь тус намын дүрмээр төрийн сонгуульд ялагдал хүлээсэн намын хорооны дарга үг дуугүй огцрох ёстой байдаг, харин сүүлд гарсан дүрмийн өөрчлөлтөөр ялагдал авчирсан намын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар намын хороо хуралдаж шийдвэр гаргах ёстой. Гэтэл ийм хурал болоогүйгээр барахгүй, намын дарга сонгох сонгууль нэртэй жүжиг тавьж, өрсөлдөгчөө санал хураалтаас хасч, ганцаар нэрдэвшсэн байдлаар өөрийгөө ялуулсанд Орхон аймгийн нийт 25 үүрээс 17 үүрийн дарга нар нь, аймгийн ИТХ-ын бүх төлөөлөгчид нь эсэргүүцэж байгаа аж. Орхон аймгийн намынхан ҮДХ болон ДоСХ-нд гомдол гаргасан боловч гомдлыг хэлэлцэх нь бүү хэл хүлээж авахгүй, шууд зугатааж байгаад ихээхэн бухимдалтай байна. Хэдхэн хүний хувийн өмч болсон Баянзүрхийн Ардчилсан нам БАЯНЗҮРХ: Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулгын “гарын шавь” дүүргийн намын дарга асан Т.Батцогт нь 2020 оны орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн боловч, өөрийн ангийн найзыг дүүргийн намын даргад тодруулж, өөрөө хөшигний арын эзэн суужээ. Түүнийг өнөө хэр дүүргийн намын хороонд өөрийнхөө гар, хамаатан садан, найз нөхдөө дүүргэн, шинэ чадварлаг хүмүүсийг авах боломжийг хааж, Баянзүрхийн АН-ыг ардчилалгүй нам болгож буйд гишүүд дэмжигчид нь бухимдалтай байна. Тус намын залуу гишүүн Н.Элбэгбаяр “Саяхан бүх аймаг, дүүргүүдэд болсон намын хорооны гишүүдийг шинэ хүмүүсээр сэлгэх нөхөн сонгууль болсон. Гэтэл манай дүүрэгт нөхөн сонгууль нь хэзээ болох, тийш яаж орох нь тодорхойгүй, ямарваа зар мэдээлэл байхгүй, зөвхөн Т.Батцогт, Д.Пүрэвдаваа гэдэг хоёр хүний тохиролцоогоор хаалттай хүрээнд бүх асуудал шийдэгдэж байна. Энэ нам хоёр гурван хүний хувийн өмч биш байлтай. Сонгуульд дүүргээ ялагдуулсан хүмүүс хариуцлага хүлээж, дараагийн шинэ удирдлага, чадварлаг манлайлагчдад халаагаа өгөх ёстой байтал өөрсдөө хөшигний ард нууц ноёнтон болж, мөнхийн эзэн суух башир санаа гаргаж байна. Дүүргийн намын хороонд шинээр элсч орох хүсэлтэй хүмүүсийн хүсэлтийг хүлээж авахгүй цаг хожиж байсаар өнөөдрийг хүргэлээ. ҮДХ, ДоСХ-нд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч сураг чимээ, хариу алга…” гэв. Багахангайн АН-ын дарга хурлаа ч хийхгүйгээр “сонгогджээ” АН-ын дотоодод бугшсан асуудал тэсэрч эхэлснийг батлах гурав дахь том кейс бол БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ. Багахангай дүүрэгт намын хорооны хурлаа ч хийхгүйгээр Д.Жүгдэр намын даргаар “сонгогджээ”. Баганхангай дүүргийн АН-ын ахмад гишүүн Хандаа “Манай нам дүрэмгүй нам болжээ. Дүрэм сахиулах, дүгнэлт гаргах үүрэгтэй Үндсэн дүрмийн хороо нь асуудлыг авч хэлэлцэхгүй, шууд зугатаж байна. Тэнд ямар нэг дүрэм үйлчлэхгүй, зөвхөн ой ширэнгийн хууль үйлчилж байна. Намын дарга, удирдлагууд мөн л гал барихаас зугатаж, зөнгөөрөө зодолдож байгаад хоорондоо шийд гэдэг байр суурь илэрхийлж байна. Дүрэмгүй нам төрийн сонгуульд ялаад яах юм? Энэ Монгол Улсыг хуульгүй орон болгох юмуу? Би 30 жил АН-ын сонгуульд ажиллаж, Хан-Уул дүүрэгт болсон сонгуулиудад менежер хийхдээ нэг ч удаа ялагдаж үзээгүй. Нэр дэвшигчээ үргэлж ялуулж байсан. Би өөрөө хувийн хэвшилд ажилладаг, төрийн нэг ч ажил авч үзээгүй, авна гэдэггүй, зөвхөн итгэл үнэмшлээрээ сонгуульд оролцож, хувьнэмэрээ оруулаад явж ирсэн. Гэтэл одоо нүдэн дээр энэ нам дампуурч байгааг харахад үнэхээр бачимдаж байна…” хэмээн ярьж байна. Ийнхүү Тэрэлжид хийсэн гоёмсог сургалт, семинар, шинээр сонгогдсон дарга нарт гардуулсан батламжийн цаана хүчээр эвлүүлсэн, асуудлаас зугатаж зөнд нь орхисон “эвлээгүй эв нэгдэл” явж байна. Анхнаасаа мордохын хазгай болчихгүй юмсан, Ардчилсан намын удирдлагууд минь.
| АСУУДЛААС ЗУГАТСАН ЭВ НЭГДЭЛ АЛСДАА ХОР УРШИГТАЙ |
|
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |