Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Европын Парламентын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын Парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга ноён Томаш Здеховски тэргүүтэй, Парламентын гишүүн Фулвио Матучелло, Ралф Зийкац нар болон бусад албаны хүмүүс, Монголын талаас Элчин сайд Л.Болд, ХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Гадаад Хамын ажиллагаа, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнгийн талаар сайд танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2021 оноос хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хийсэн төсвийн дэмжлэгээр хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалтын болон “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн салбарын шинэчлэлийг шалгуур үзүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын хэрэгжилтийг хангах тайлан боловсруулах чиглэлээр “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийг хэрэгжүүлж байна.
TAIEX-INTPA түншлэлийн хүрээнд Европын хэд хэдэн орны тэтгэврийн шинэчлэл нэвтрүүлсэн туршлагаас судлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар техник туслалцааны дэмжлэг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой байсныг онцоллоо.
Монгол Улсын иргэд олноор оршин суудаг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Одоогоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг хийж байгаа бол Шведийн Вант Улс, Австрали, БНСУ, Япон улсад хэлэлцээр хийх санал тавиад байгаа юм. Европын холбооны улсуудад оршин суудаг Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангахаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт болон шинээр байгуулах хэлэлцээрт анхаарч, дэмжин ажиллахыг сайд хүслээ.
| ХНХЯ: Европын Парламентын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |