• Өнөөдөр 2025-05-05

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2023-11-01,   333

Намрын адаг хар нохой сар
Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2023 арваннэгдүгээр сарын 1, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 07:36-17:35
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/,амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

 


ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188