Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас 2023 оны эхний аравдугаар сарын байдлаар хуульд заасан албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргийн шинжтэй 176 үйлдэлд 191 алба хаагч өртөж, хохирсон тохиолдол бүртгэгджээ.
Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөж, хохирсон 191 алба хаагчаас зам тээврийн ослоор нэг алба хаагч, золгүй байдлаар нэг алба хаагч тус тус амь хохирсон, шинжээчийн дүгнэлтээр 20 алба хаагчийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан, 148 алба хаагчийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдоогүй, байгууллагын эд хөрөнгө, алба хаагчийн хувцас, хэрэглэлийг эвдэж гэмтээсэн 47 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Цагдаагийн байгууллага, алба хаагчийн талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээ ашиглан илт худал мэдээлэл тараасан 10 тохиолдол бүртгэгджээ.Тус байгууллагаас алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр хангах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна.
| Албан үүргээ гүйцэтгэх явцдаа 191 цагдаагийн алба хаагч гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |