Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Ингэснээр 30 хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод 720 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар нийслэлд бүртгэлтэй импортоор орж ирж байгаа автомашины тоо 74-50 мянга хүрсэн. Энэ өсөлтөөрөө дөрвөн жилийн дараа гэхэд нэг сая орчим автомашинтай болно. Нийслэл өмнө нь түгжрэлийг бууруулах чиглэлээр барьж байсан үндсэн бодлого нь авто замын сүлжээг өргөтгөх, гүүр барих чиглэл рүү явж байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн. 2024 онд 14 мянган айлыг орон сууцжуулна. Тиймээс нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтооно. Өдөрт дунджаар 2882000 мянган удаа Улаанбаатар хотод зорчилт хийж байгаа. 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд алдсан боломжийн өртөг гэж тооцсон. Жилд дунджаар хамгийн их түгжрэлтэй бүсэд амьдардаг иргэд 717 цаг буюу 365 хоногийн 31 хоногийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлийг бууруулахын тулд захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээг авч чадахгүй бол алдагдсан боломж улам өснө. Тиймээс бид эхний ээлжид замбараагүй урсаж орж ирж байгаа импортын автомашиныг хянахын тулд дугаараар нь хязгаарлана. Ингэхийн тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтооно. Тэрхүү хязгаарыг түгжрэл буурсан, авто замын хүртээмж нэмэгдсэн үед л нэмнэ” гэв.
| Х.НЯМБААТАР: ИРЭХ ЖИЛ 14 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦЖУУЛНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |