Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.10.30) Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уузаж байгаадаа баяртай байна гээд Европын Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүн зорилтын нэг бөгөөд ардчилал, хүний эрх болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэж үздэг гэдгийг онцлов.
Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлж, энэ хүрээнд Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг танилцуулаад удаагүй ч иргэд, залуусын идэвх оролцоо маш өндөр байгаа талаар товч мэдээлэл өгөв.
Мөн Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын зөвлөлдөх механизмд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгдөг. Парламент хоорондын уулзалт зөвлөлдөх механизмын хувьд цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалт, шинэчлэлийг хийхэд манлайлан ажилладаг гэдгийг Европын Парламентын гишүүд сайн мэддэг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй ил тод, нээлттэй байдлын тод жишээ болсон d.parliament.mn цахим шилжилтийг Европын Парламентын зүгээс дэмжиж байгаагаа хэлж, цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Саяхан зохион байгуулагдсан Чех хэлний олимпиадад Монголын хүүхдүүд өндөр амжилт гаргасныг дурдаж, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мөн дуулгав. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уг уулзалтаар зөвхөн хүний эрх, сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг хөндөөд зогсохгүй, талууд байгаль орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд буй талаар мэдээлэв.
Талууд парламентын ардчилал, хүний эрх, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв |
|
Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |