• Өнөөдөр 2025-05-05

ТЦА: ЦАСНЫ УЛМААС УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМ ХААГДААГҮЙ

2023-10-30,   877

     Нутгийн баруун болон хойд хэсгээр цас орсонтой холбоотойгоор томоохон даваануудад халтиргаа, гулгаа үүссэн болохыг Онцгой байдлын албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам хаагдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтнээс тодруулахад “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам хаагдаагүй. 52-ын даваа руу өгсдөг хэсэг дээр олон улсын дугаартай том оврын автомашин хөдөлгөөн хаасан. Тиймээс хэсэг хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлагдсан. Одоо хот хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” гэв.


ТЦА: ЦАСНЫ УЛМААС УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМ ХААГДААГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 22:20:34
    Зочин: Тэр том TIR үүдийг журамлах цаг болсон шүү, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй, гүйцэт түрүүлэх гэж эсрэг урсгалын замд яваа тээврийн хэрэгслийг эрсдэлд оруулдаг. Дандаа казахстан, беларусь зүгийн нөхөд байдаг юм билээ. ТЦА анхааралдаа авна уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188