Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227 албан хаагч одоо ажиллаж байгаа юм.
Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д "Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх" мэдэгдлийг хүргүүлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.

Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг хэлж байв. Мөн дүүргийн удирдлагууд хийгээд Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг хэлж байв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Давс цацагч нэг машин шинээр авч байгаа, ингэснээр хоёр машинтай болж буй гэлээ. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий. Налайх дүүрэгт орон нутгийн өмчит нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, цас цэвэрлэгч машин байхгүй, тендер зарласан, ирэх сарын дундуур авна гэв. Дүүргүүд туслах замуудыг хариуцдаг бөгөөд төв замуудад асуудал үүсдэг гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэв.
| ЦАС ХАЙЛУУЛАХ ДАВС 4145 ТОНН, БОДИС 2759 ТОНН НӨӨЦТЭЙ БАЙНА |
|
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |