Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.
Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...1639 онд Өндөр гэгээн Занабазарыг шарын шашны тэргүүнээр өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөс хойш өнөөдрийн Улаанбаатар хот үүсэж байгуулагдсан түүхэн үйл явдлыг бид өвлүүлэн мэдүүлж, сурталчлан таниулах ёстой. Өв уламжлалаа таниулах, үр хойчдоо өвлүүлэх, хадгалуулах, хамгаалуулах зорилгын үүднээс бид жил бүр Нийслэлийн шав тавьсан дурсгалт газар болох “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуураа цэнгүүлдэг уламжлал тогтсон. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.

| Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |