• Өнөөдөр 2025-06-07

Байшин шатсаны улмаас долоон иргэн амиа алджээ

2023-10-26,   656

                      Өнгөрсөн шөнө галын улмаас долоон хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн III хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 3:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хоёр байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 4:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.
Уг гал түймэрт өртөж долоон иргэн амиа алдсан. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.

Байшин шатсаны улмаас долоон иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188