• Өнөөдөр 2025-05-05

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэлнэ

2023-10-25,   362

                Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Өмнөх шүүх хурлын үеэр өмгөөлөгч солигдсон, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
 
Өнөөдрийн шүүх хуралдаанд:
 
Шүүгдэгч: Ц.Хулан, Б.Отгонбаатар
Өмгөөлөгч: Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ц.Одмаа, Д.Дүгэржав
Прокурор: Г.Цогтгэрэл, М.Энхбаатар нар оролцох товтой байна.
 
             Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
 
         Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188