• Өнөөдөр 2025-06-26

15 настай хүүг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ

2023-10-24,   576

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг 15 настай хүүг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр холбогдуулан хууль сахиулах байгууллагаас хойшлуулшгүйгээр баривчлаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл хуулийн байгууллагаас Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.

                       “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөхийг Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр фэйсбүүк сүлжээгээр хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцаж, хууран мэхэлж, хохирогчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин хүчирхийлсэн байж болзошгүй аж. Түүнийг хохирогч хүүгийн ээжийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу шалгаж, баривчлаад байгаа юм.

 

 

 


15 настай хүүг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-24 19:00:15
    Зочин: Хөнгөлчих хэрэгтэй муу маняакийг. Төрийн албан хаагч нар яагаад ийм бузарын бузартнуудаөр дүүрдэг байнах. МАН ичдэггүй юм байхдаа. Бузарын хүмүүсээр дүүрсэн хамгийн бузар нам.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188