Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Хангарьд” хотхонд “Pokerrr” гэх нэртэй аппликейшн “Хөх тэнгэр” клубийн Н, Т, М нарын 3 этгээд, тус дүүргийн 8 дугаар хороо “Шинэ Яармаг” хороололд “Huh tenggis2 plo” нэртэй клубийн А, Х, А, Б, Т нарын 5 этгээд тус, тус хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлэн шалгаж эхэллээ.
Урьдчилсан байдлаар тухайн этгээдүүд нь нэр бүхий банкны данс ашиглан хууль бус мөнгөө авч, мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж байгаа нь тогтоогдож байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин зэрэг үнэт эд зүйлүүдээ алдах, цаашлаад сэтгэл санаагаар унаж мөнгө олох зорилгоор өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх, гэр бүл салах, амиа хорлох эрсдэл үүссээр байна.
| ЦЕГ: Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |