Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна. Ажлын байрны шинжилгээгээр тухайн ажлын байрны ачаалал, албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажлын цагийн алдагдлыг илрүүлэн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг судалж, дүгнэх юм. Мөн тус шинжилгээгээр тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлох боломжтой. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Ажлын хэсгийн дарга П.Сайнзориг: Иргэдэд төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхийн тулд зөв зохион байгуулалт, чиг үүргийн оновчтой хуваарилалт хийх ёстой. Бүх ажлыг нэг дор төвлөрүүлбэл ажил хийж байгаа албан тушаалтан болон үйлчилгээ авах гэж буй иргэнд ч хэцүү байдаг. Аливаа өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ аль шатанд ямар чиг үүргийг оноох вэ, аль чиг үүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийж болох вэ гэдгийг голчлон ярих ёстой. Ажлын байрны шинжилгээг зөв хийж, чиг үүргийг оновчтой хуваарилснаар шат шатны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хариуцлагатай болно. Хамгийн гол нь иргэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай авах нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хувьд данхар бүтэцтэй байна гэх шүүмжлэл бий. Хувийн хэвшилд шилжүүлж болох зарим ажлыг төр өөрөө хийж байна гэх хэсэг ч байна. Тиймээс эдгээрийг зөвөөр үнэлж, дүгнэж байж, оновчтой шийдвэр гаргана. Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа байгууллагуудтай уулзан, аль байгууллагууд нь үйл ажиллагаагаа нэгтгэж, хоорондоо уялдаа холбоогоо сайжруулж болох вэ, ямар ажлыг дүүргийн хэмжээнд гүйцэтгэх боломжтой вэ гэхчлэн асуудлуудаа эрэмбэлэн хэлэлцэж байна. Хамгийн гол нь ажлын байрны шинжилгээ хийхдээ Хотын хөгжлийн индекстэй уяж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлэх бүтэц, чиг үүргийн хуваарилалтыг хийх ёстой гэв.
Ажлын байрны шинжилгээ хийхдээ чиг үүргийн мандатыг зөв шинжилж, хүний нөөцөө зөв хуваарилж чадвал нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудаас гадна Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, НИТХ-аас баталсан зорилт, хөтөлбөрүүдийг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байлаа.
| Нийслэлийн харьяа 90 гаруй байгууллагын чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна |
|
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |