• Өнөөдөр 2025-05-05

МИАТ ТӨХК нь Улаанбаатараас АНУ-ын зарим хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэнэ

2023-10-20,   685

                МИАТ ТӨХК нь өнөөдрөөс буюу 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэгийг санал болгож байна.
             Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт таван хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлж байна. 
         Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэг нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч,ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой болжээ.

МИАТ ТӨХК нь Улаанбаатараас АНУ-ын зарим хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188