Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд 31 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 37 настай эмэгтэй 13-15 насны хоёр хүүхдийн хамт угаартсан гэх дуудлага бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.
Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
• Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
• Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
• Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх
• Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
• Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
• Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
• Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
• Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
• Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
| Сэрэмжлүүлэг: Өчигдөр 13-37 насны дөрвөн иргэн угаартжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |