Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн урилгаар 2023 оны аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ц.Туваан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Шведийн Хаант Улсын хууль тогтоох дээд байгууллага Риксдагийн дарга Андреас Норлейнд бараалхав.
Уулзалтын үеэр Шведийн Хаант Улсын Риксдагийн дарга Андреас Норлейн Шведийн Хаант Улс, Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилго нэгтэй болохыг онцолж, Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг албан ёсоор байгуулсныг дуулгав. Тус бүлгийг Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маркус Вэйчил даргалж байгаа гэв. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцоход бэлэн байгааг илэрхийллээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг байгуулагдсанд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон парламентын Тамгын газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар хүсэлтэй байгааг илэрхийллээ.
Швед, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар талууд санал нэгтэй байгааг тэмдэглэв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагийн дарга Андреас Норлейнийг ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгыг гардуулан өглөө
| УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Шведийн Хаант Улсын Риксдагт албан ёсны айлчлал хийж байна |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |