Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгээр Швейцарын хөгжлийн агентлагийн санжүүжилтээр “Монгол ногоо” төсөл долоон жилийн турш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжиж, өнөөдөр төслийн хаалтаа хийлээ. Төслийн хаалтын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв. Төслийн хаалтын арга хэмжээгээр Монгол Улсын хүнсний ногооны салбарын хөгжил, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
“Монгол ногоо” төслийг хэрэгжүүлснээр үр, сорт шинэчлэл, гибрид үр нийлүүлэх, хураалтын шинэ технологи, 1500 орчим ногоочдод зоорийн дэмжлэг зэргийг үзүүлсэн байна. Хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцаа, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл өнгөрсөн оны байдлаар 2.4 дахин нэмэгджээ. 2015 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаж байсан бол 2023 онд 80 хувь хүрчээ. Мөн өөрсдийн тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоог зах зээлд борлуулах зорилгоор долоон сумын 120 гаруй тариаланч нэгдэж борлуулалтын дундын хоршоо байгуулсан байна.
Тус хоршоогоороо дамжуулан захиалгаар нийлүүлэлт хийж, хэрэглэгчдийн гарт гарал үүслийн баталгаат хүнсний ногоог хүргэж үйлчилж байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний ногооны хангамж 4 улирлын турш тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байна.
| “Монгол ногоо” төсөл хоёр үе шаттай хэрэгжлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |