Монгол улс Олимпод цагаан туг доор орох эрсдэл үүссэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ оны есдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг үр дүнгээ танилцуулж байна. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага нь үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газраас үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагатай хамтран ажиллаж Засгийн газар, иргэдийн зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авч хамтран ажиллахаар болсон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь 2007 онд байгуулагдсан. Дэлхийн дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны арванхоёрдугаар сарын 2-нд нэг, хоёрдугаар шатлалд багтах кодын дагуу Монгол Улсад илэрсэн ноцтой 11, чухал 8, ерөнхий хоёр буюу нийт 22 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн байдаг. Ингэхдээ ноцтой зөрчлийг 2023 оны гуравдугаар сарын 2-ны дотор, чухал зөрчлийг зургадугаар сарын 2-ны дотор, ерөнхий зөрчлийг есдүгээр сарын 2-ны өдөр багтан арилгах үүрэг өгсөн байсан. Харамсалтай нь эдгээр үүргийг цаг тухайд нь багтааж бүрэн арилгаж, нийцүүлж чадаагүй учраас Олон улсын допингийн эсрэг байгууллагын зүгээс манай улсад хязгаарлалт тавих ажлыг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоо БНХАУ-д болсон хуралд ВАДА-ийн хуралд Б.Бат-Эрдэнэ сайд очиж оролцож, үүсээд байгаа асуудлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр засаж залруулахаа хэлэлцсэн. Үр дүнд нь ирэх оны нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд арилгаж чадаагүй байгаа таван зөрчлийг арилгахаар болсон. Тус таван зөрчилд шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх, шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх, тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх, шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжилсэн эсэх, шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргэж, шинжлүүлж байгаа эсэх гэсэн таван шаардлагыг хангаж чадаагүй байна. Иймд Монголын допингийн эсрэг байгууллага Засгийн газартай хамтарч ажиллана. Тус байгууллагын шинэ удирдлагаар хурандаа Ц.Уугангэрэл томилогдсон. Цаашид допингийн эсрэг төвийг олон нийтэд нээлттэй болгох тал дээр ажиллана. Монгол үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авдаг байх эсэх талаар хэлэлцэнэ. Олон улсын жишгээр үндэсний спортоос допингийн шинжилгээ авдаггүй юм байна. Жишээ нь, Япон Улс сумо бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаггүй. Харин хэрэглэснээс үүдэн тамирчинд гарах сөрөг үр дагаврыг ухуулан таниулдаг" гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Бөхчүүдээс допингийн шинжилгээ байх эсэх талаар дахин хэлэлцэнэ |
|
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |