-Хамтын ажиллагааны хороо хэдэн онд ямар шаардлага, зорилгоор байгуулагдсан бэ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд байгуулагдах нөхцөл бүрдсэн гэж сонссон. Энэ талаар ярина уу?
-Уул уурхайн Хамтын ажиллагааны хороо анх 2017 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд үүсэн байгуулагдсан. Тус төслийн зорилго нь манай сумын нутаг дэвсгэрт буй нүүрсний уурхайнуудтай хамтын ажиллагааны хүрээнд хариуцлагатай уур уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийг хууль журмын хүрээнд хийж хэвшүүлэх, мөн дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх явдал байсан юм. Үүний хүрээнд Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг харилцан ярилцаж зөвшилцөн баталж, одоог хүртэл мөрдөн амжилттай ажиллаж байна. Хамтын ажиллагааны хорооны хурал жилд 2-оос доошгүй удаа болж тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилд хийх ажлын төлөвлөгөөг баталж, Засаг даргатай гэрээ байгуулснаар гэрээний үүргээ хэрэгжүүлж ажилладаг.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ, хэрхэн сонгодог, олон нийтийн оролцоог хангаж чаддаг уу?
-Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог.
-Уул уурхайн ямар компаниудтай хамтран ажиллаж байгаа вэ?
-Манай сумын Хар алтат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хотгор, Жанат, Хотгор шанага зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд тэдний зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ, ямар ажлыг санхүүжүүлэв, ер нь санхүүжүүлэх ажлаа хэрхэн сонгодог вэ?
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.
-Бөхмөрөн сумын хувьд нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцож, байгалийн баялгаасаа хувь хүртдэг сайн жишиг тогтсон гэж ойлгож болох уу? Ер нь Хамтын ажиллагааны хорооны ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хамтын ажиллагааны хороо үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай. Мөн Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөний гэрээнд сумын нийт өрх айл бүрд 2 тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Ер нь хамтын ажиллагааны хорооны ажилд иргэд сэтгэл өндөр байдаг бөгөөд жил бүрийн ИНХ-ын хуралдаан, сумын ИТХ-д хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлан тавьж хэлэлцүүлж ирсэн.
-Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн санал зөрөлдөөнтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хамтын ажиллагааны хүрээнд харилцан зөвшилцөх, үл ойлголцох асуудлууд гарч ирдэг л дээ. Журамд заасны дагуу бол зарчмын санал зөрүүтэй асуудлууд гарч ирэх, харилцан ойлголцож, гэрээ байгуулах хэмжээнд хүрэхгүй бол хорооны хурлыг шийдвэр гарах хүртэл хэдэн ч удаа хуралдуулж болно гэж заасан байдаг. Иймд бид харилцан ойлголцох, тал бүрийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж, хурлаараа асуудлаа шийддэг.
| Бид тал бүрийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, хурлаараа асуудлаа шийддэг |
|
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |