Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна. Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 17-нд төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа.
Энэ жилээс УИХ жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор Монголбанк ч мөн адил энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар үг хэлэв. Мөн Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Ирэх оны Төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгалаа. Мөн инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний бодлоготой нийцтэйгээр Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг ч тусгав.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймд Төв банкны зүгээс дээрх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж буй юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед өөр бусад сул чөлөөтэй эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах зэрэг санал зөвлөмж хэлэв.
| Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа |
|
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |