Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр “Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтэд оролцож үг хэллээ. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ЮНЕСКО-той хамтран төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд, олон улсын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, олон улсын чиг хандлага, шинэ эрин зууны сорилт бэрхшээл болон ололт амжилтуудыг хоёр өдрийн турш хэлэлцэх юм. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Боловсролын багц хуулиудаар дамжуулан, ирээдүйн хөгжлийг түүчээлэх, дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх цогц шинэчлэлийн цаг үед уг форум болж байгаа нь нэн ач холбогдолтойг тодотголоо.
Тэрбээр үргэлжүүлэн, дээд боловсролыг олон улсын жишигт ойртуулахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах, академик эрх чөлөө, судалгааны ёс зүйг дээдлэх, санхүүгийн олон талт эх үүсвэрийг бий болгох, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, судалгааны их сургууль байгуулах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан гэв. Мөн ЮНЕСКО-гоос 2019 онд баталсан “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” конвенцод манай улс нэгдэн орох асуудлыг УИХ хэлэлцэж эхлээд байгааг дуулгалаа. УИХ-ын дарга үргэлжүүлэн, сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, манай улсад их дээд сургууль төгсөгчид ба хөдөлмөрийн зах зээлийн шүтэлцээ алдагдсан, нийгэм, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр төгсөгчдийн тоо маш бага байгаа нь Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэл дагуулж мэдэхээр байгааг дурдав. Тиймээс дээд боловсролын хөгжлийн олон улсын хандлага, ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсролыг 2030 он хүртэл хөгжүүлэх замын зураглал зэргийг үндэслэн шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд өнөөдрийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн дээд боловсролын байгууллага нь академик эрх чөлөөг чухалчилж, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулсан, өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн, уламжлалт суралцахуйгаас уян хатан арга барил руу дэвшсэн хөгжлийн энэ үед оюутан, залуусын эрэлт, хэрэгцээ өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байна хэмээн тодотгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, их, дээд сургуулиуд, Шинжлэх Ухааны Академи, Эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын шинжлэх ухаанд суурилсан судалгаа, бүтээлүүд цаашдын хөгжилд онцгой хувь нэмэртэй гэдгийг цохон тэмдэглэв.
“Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтийн үеэр Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, Боловсролын тухай багц хууль нь үндсэн зургаан хүрээг хамарсан шинэчлэл, зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн онцолсон юм. Эдгээр нь сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоо, багш нэг бүрийн хөгжил, хараат бус, бие даасан засаглалын механизм, үнэлгээний тогтолцоо болон цахим шилжилт байх болно гэв. Чуулганы эхний өдөр “Монгол Улсын дээд боловсролын шинэ үе: Эрх зүйн зохицуулалт, чанарын баталгаажуулалт”, “Дээд боловсролын дэлхийн чиг хандлага ба Монгол Улсын дээд боловсролын салбарт үзүүлэх үр нөлөө” зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг хичээлээс гадуурх олон талт чиглэлээр хөгжүүлж, орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөөлөн ур чадваруудад сургах цогц хөтөлбөрт хамруулж байгаад талархал илэрхийлэхийн сацуу амжилт хүслээ
| Г.Занданшатар: Академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоог бүрдүүлнэ |
|
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |