Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан “Иргэн бүр зүрхээ хайрлая” сарын аяны хүрээнд ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжиж, аяны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа. 2022 оны байдлаар Орхон аймагт зүрх судасны тогтолцооны өвчлөл нь хүн амын дундах тэргүүлэх таван өвчний дөрөвдүгээрт, нийт бас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар тус аймагт 352 нас баралт бүртгэгджээ. Тиймээс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан “Иргэн бүр зүрхээ хайрлая” сарын аяныг өчигдрөөс эхлүүллээ.
Аяны хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 66 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, ажилтнуудад эрсдэлт хүчин зүйлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал хэвшлийг хэрхэн өдөр тутамд мөрдөх вэ гэхчлэн зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтыг ажлын байранд нь зохион байгууллаа. Эдгээр байгууллагын дунд аяны хүрээнд ажлын байранд ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжиж, эрүүл зүрх аяны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн байдлыг үнэлж шилдэг байгууллага, хамт олон шалгаруулах юм.
| “Иргэн бүр зүрхээ хайрлая” аяныг үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллагыг шалгаруулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |