УИХ-ын “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” дэд цонх өнөөдөр нээгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” цонх нээгдсэнээр , иргэд олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар ч асуудлаар өргөдөл гаргах, мөн бусдын гаргасан өргөдөлд санал өгч УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байгаа юм байна. “Нийтийн өргөдөл” дэд систем хэрхэн ажиллах журмыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар баталсан бөгөөд байнгын хорооны дарга Э.Батшугараас мэдээлэл авлаа.
-Иргэд “D-Parliament” цахим хуудас, гар утасны аппликэйшнийг ашиглах бөгөөд бүртгэл танилт нэвтрэлтийн “Дан” системээр баталгаажих тул санал давхардах, хуурамч хаяг ашиглах боломжгүй юм байна.
-Цахим систем ашиглах боломжгүй бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдээр дамжуулан өргөдөл гаргах, санал өгөх боломжтой. Одоогоор нийслэл болон орон нутаг, хилийн чанадад “Хурдан” цэгийн 130 салбар нээгдсэн байна.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар санал гаргах, санал авахыг хориглоно.
-Иргэний гаргасан санал эхний 100 дэмжлэгийг авснаар тухайн өргөдлийг 30 хоногийн хугацаатайгаар системд байршуулна. Энэ хугацаанд иргэн доорх 3 төрлөөс сонгож тодорхой тооны дэмжлэгийг авах хэрэгтэй. Үүнд:
• Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах - 33000 санал;
• Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах - 70000 санал;
• УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх – 100000 санал.
Тус системд хамгийн эхний өргөдөл болох НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг нар хамтран санаачилж тус системд байршуулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хэрэв та дэмжиж байвал дараах линкээр орж саналаа өгөөрэй.
https://petition.parliament.mn/Detail?id=c92c75e6-bfe9-46f4-a076-7e2e6e68b16a
“УИХ-ын цахим системд ийнхүү нийтийн өргөдлийн цонх ажиллаж эхэлсэн нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог хангахад цахим шилжилт, технологийн дэвшлийг ашигласан түүхэн шинэчлэл гэж хэлж болно. Иргэн таныг хууль тогтоох явцад хариуцлагатай хандахыг уриалж байна” гэж ИЦББХ-ны дарга Э.Батшугар онцоллоо.

| Э.БАТШУГАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОХ ЦАХИМ ӨРГӨДӨЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ |
|
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |