Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Бага салхитын дөрөвдүгээр гудамжинд бага насны хүүхэд энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд хүүхдийг эрэн хайж байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт ирсэн бөгөөд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран таван настай Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Гэрээсээ гараад сураггүй болсон таван настай хүүхдийг эрэн хайж байна |
|