“Ханжоу-2023” азийн 19 дэх удаагийн наадмын боксын төрөлд алтан медаль хүртсэн боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос допинг илэрсэн гэх мэдээлэл өчигдөр гарсан. Тодруулбал, энэ сарын 4-нд өгсөн түүний шинжилгээний дээжээс S1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрсэн болохыг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлсэн байдаг.
Энэ талаар Б.Чинзориг тамирчны ээжээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Миний хүү допингийн эсрэг үзэл бодолтой байдаг. Хүү минь допинг хэрэглэх байсан бол спортоор хичээллэхгүй байх байсан. Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг хараад сэтгэл маш ихээр хямарч байна. Өчигдөр хүүгээсээ энэ талаар асуухад “Ээж ээ, та хүүдээ итгэж байгаа биз дээ. Та хүүдээ итгээрэй. Би допинг хэрэглээгүй шүү” гэсэн. Хүүгийн минь сэтгэл санаа хямарчихсан, тогтворгүй байна лээ. Хүү минь яагаад допингийн хэрэгт холбогдчихов гэдэгт маш их гайхаж байна. Орой хүүтэйгээ уулзаж, тухтай асууж, тодруулна” гэлээ.
Тухайн тамирчнаас дээрх төрлийн бодис илэрсэн тохиолдолд түүний тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийтгэлтэй байдаг. Мөн Б.Чинзориг Б сорьцоо задлуулах эрхтэй аж.
| Б.ЧИНЗОРИГИЙН ЭЭЖ: Хүү минь “Ээж ээ, та хүүгээ допинг хэрэглээгүй гэдэгт итгэж байгаа биз дээ, хүүдээ итгээрэй” гэсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |