Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа. Ноён Эваристе Коуасси Комлан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүүхэд хамгааллын чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгчдийг бэлтгэх, чадавхжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлэх бодлогыг бүрэн дэмжихээ илэрхийлж энэ хүрээнд хамтран төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах бүрэн боломжтойг дурдав
| ХЗДХЯ: НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |