Нийслэлийн зарим дүүрэгт “Газ мэт зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр цагдаагийн газар бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шалгалтаар Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролум” ХХК нь ашиглах боломжгүй болсон хаягдал маслыг өчигдөр 16:00 цагийн үед тус компанийн жолооч С.Лхагвабаяр “Хьюндэй голд” маркийн автомашинаар 10 тонн орчим хаягдал масло соруулан ачиж, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мм бохирын шугамын худаг руу асгасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тиймээс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодсыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
| “Эко стандарт петролум” ХХК-ийн жолооч 10 тонн хаягдал масло соруулж, Баянзүрх дүүргийн бохирын шугамын худаг руу асгасан нь тогтоогджээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |