Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Франц Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын бүрэлдэхүүнд хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчид оролцож байгаа. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалтай холбоотой компаниуд оролцож байгаагаар онцлог болж байна. Өмнө нь уул уурхайн хөрөнгө оруулалтууд их хийдэг байсан. Айлчлалын дараа компаниудын төлөөлөл танилцах аялал хийнэ.
Тус аялалаар хамтын ажиллагааны үр дүн, туршлага гарах байх. Эдийн засгийн гол салбарууд өндөр түвшинд хөгжсөн хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар, аялал жуулчлал гэх мэт уул уурхайн салбарт Францаас суралцах жишээг харж байна. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй. Мэдлэг, технологи солилцох чиглэлээр боломж бүрдэж байгаа. Энэ удаагийн айлчлалаар бид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дуу хоолойгоо илүүтэй хүргэж хамтарч ажиллавал боломжтой гэж харж байна. Бидэнд нэгдэж, нийлж чадахгүй сул тал олон, бэрхшээл их байдаг. Хувийн хэвшлийнхэн бодол санаа, дуу хоолойгоо нэгтгэж, танхимынхаа бүтцийг сайжруулж, олон хүн хөрөнгөтэй болоосой гэж бодож байна” гэлээ.
| МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН: Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчид оролцож байгаа нь онцлог болж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |