Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулсан. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүллээ. Прокурорын байгууллага энэ сарын 2-6-ны хооронд хэрэг бүртгэлтийн 33205, мөрдөн байцаалтын 2494 хэрэгт хяналт тавьж, 289-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын таван хэрэг багтжээ.
Тэрбээр хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгагдаж буй аж. Тус төвийн эх сурвалжуудын мэдээлснээр зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан гэнэ. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон байж. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан гэдэг.
| ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэрэг шүүхэд шилжлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |