Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн мод, сөөгийн ургалт 95.8 хувьтай байна. ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан бол 2023 оны тооллогоор 35273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв. Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна.
Тус талбайд хоёр худаг гарган, таван тонны даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулан жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэдэг. Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх зориулалтаар зарим нэр төрлийн мод, сөөгийг үр мөчрөөр тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байгаа. 2023 оны намар 484 ширхэг /Betula platyphylla Sukacz/Хавтаг навчит хус болон 300 ширхэг гоёл чимэглэлийн сөөг суулгахаар төлөвлөж байна.
| “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн мод, сөөгийн ургалт 95.8 хувьтай байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |