Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан марафоны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 500 гаруй тамирчид 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар өрсөлдөж аваргууд тодорлоо.Баянзүрх дүүрэгт 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд гэр хорооллын гудамж, туслах автозамуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 11,9 км, босоо тэнхлэгийн 18,5 км нийт 30,4 км авто зам шинээр хийгдсэн. Үүний нэг хэсэг зүүн бүсийн хороодын нутаг дэвсгэр буюу Хужирбулан-Улиастай чиглэлийн автозамын нээлтийг тохиолдуулан “Баянзүрх Марафон”-ыг зохион байгуулснаараа онцлогтой.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон бөгөөд эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг уриалан иргэдтэйгээ хамт гүйсэн юм.

“Баянзүрх” марафонд дүүргийн иргэдээс гадна олон улсын тамирчид марафонд оролцож өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болголоо. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар болсон юм. Марафоны үеэр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм. Мөн залууст зориулсан Open mic, асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Street food ажиллаж иргэдийг амттай хоолоор дайлсан юм.

| “Баянзүрх” марафон амжилттай боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |