ICPark буюу Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон үзэсгэлэнгийн талбайд Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн нэгдсэн холбоо ТТБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний хэмжээний “Модлог Экспо 2023” модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 2023 аравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаанд Ногоон харш ХХК, Таримал загийн төгөл ХХК, Ази цэцэрлэгжилт ХХК, Одтоб ХХК, Булган голын алим ХХК, Агрофорест ХХК, Шаамар питомник ХХК, Шинэс ой ХХК, Эв эрчим ХХК зэрэг монголын шилдэг мод үржүүлгийн газрууд оролцож байна. Үзэсгэлэн худалдаагаар зөвхөн дотооддоо тарьж, ургуулсан нийт 40 гаруй зүйлийн модны тарьц, суулгацыг танилцуулж, худалдаалахаас гадна мод тарих, үржүүлэх, арчилж хамгаалах талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байна.

Энэ жилээс эхлэн Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоооос Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд стандартын тарьц, суулгацыг Модлог биржээр худалдаалах туршилтын ажлыг эхлүүлж байгаагаас гадна цаашид “Модлог” цахим биржийг ажиллуулах юм. Энэхүү цахим биржийн системд үндэсний мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц, мэргэжлийн байгууллагуудын мэдээллээс гадна мэргэжлийн, сайн дурын оролцоотой хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, түүнд оролцогч талуудын мэдээлэл багтах юм. Цахим биржээр тэрбум мод тарих амлалт авсан томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд мэргэжлийн мод үржүүлэгчидтэй гэрээ хэлэлцээр хийх боломжтойгоос гадна тэдгээр байгууллагуудын тарьсан мод, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл агуулагдах юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа мод тарих арга хэмжээг зөв чиглүүлэхэд Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо нь олны танил урлаг, спортын одуудтай хамтран иргэн аж ахуйн нэгжүүдэд зориулсан нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна.

Төслийн ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр амжилттай үргэлжлүүлж байна. IC Park буюу Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь нийт 35 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд хүүхдийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүрээлэн, музей, Ботаник цэцэрлэг буюу дөрвөн улирлын цэцэрлэг, алсыг харагч, ногоон байгууламжууд, олон улсын соёлын төвүүд, олон төрөлт спортын талбай, спортын төвүүд, алсыг харах өндөрлөгүүд, ногоон үзэсгэлэнгийн талбай зэргийг байгуулах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга байгууламжууд нь ногоон технологийг ашигласан байх буюу сэргээгдэх эрчим хүч, саарал ус дахин ашиглах технологийн шийдлийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой.
| “Модлог Экспо 2023” модлог тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг ICPark-ын талбайд зохион байгуулж байна |
|
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |