БНХАУ-ын ТӨЗО-ны Линжи хотод зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад Монгол, ИБНПУ, Балба, Чили, Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцлаа. Нэгдсэн чуулганы ажиллагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И үг хэлснээр эхэлсэн юм.Форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар ирэх 10 жилд эдийн засгаа төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлон эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг татах, хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч байна.
Бид бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг байгуулан ажиллаж байна. Өнө эртний уламжлалт харилцаатай Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай хоёр оронд төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Цаашид бид мөнхийн хөрш БНХАУ-тай эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмын дагуу тус тусын давуу тал, нөөц бололцоонд түшиглэн хоёр орны удирдагчдын байгуулсан олон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгохын тулд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын уялдааг хангаж, хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна” хэмээгээд хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм.
Хятад-Тевдийн "Гималайн форум" олон улсын хамтын ажиллагаа нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж бөгөөд энэ удаад "Хүн байгалийн зохицол, гемалайн уулс орчмын бүс нутгийнхны хамтын ажиллагааны ур дүнг хуваалцах нь" уриан дор зохион байгуулагдаж, хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолт, нээлтийн ёслолоор эхэлж, үндсэн болон дэд чуулга уулзалтаар үргэлжилж байна. Тус форум нь Төвөдийн өөртөө засах орны эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарт гаргасан ахиц дэвшил нь хүрэлцэн ирсэн зочдод тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, гадаад ертөнцөд нээлттэй байх түвшинг дээшлүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.
| Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна |
|
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |