Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах” ажлын хэсэг зургадугаар сарын 7-ноос наймдугаар сарын 31-нийг хүртэл 85 хоногийн турш Хөвсгөл нуурын эрэг Марааны буланд татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулж, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-128 метр хүртэлх нуурын гүнээс нийт долоон техник, хэрэгслийг татан гаргасан юм.
Энэ үеэр Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ШУТИС, Батлан хамгаалахын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Геомастер ХХК-д “Талархал” гардууллаа. Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг энэ сарын 15-ныг хүртэл гүйцэтгэх бөгөөд тусгай төлөвлөгөөний дагуу судалгааны баг Хөвсгөл нуурт ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Хөвсгөл нуурт живсэн машинуудыг татан гаргасан хүмүүст талархал гардуулжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |