Олон хүүхэд үрэгдсэн яасан хатуу намар вэ. Сүүлийн хэдхэн хоногийн дотор хэчнээн хүүхэд сураггүй болж, бусдад дайруулж, түлэгдэж, өндрөөс унаж, зодуулж, угаартаж, живж, шатаж, мансуурч, хойд аав, ээжийнхээ гарт амиа алдсан гэж санана. Тухайлбал, ээжтэйгээ хамт унтаад дахин сэрээгүй гурван хүүхэд, гэрийнхээ цонхноос унасан тэрсхэн охид, найзтайгаа хөтлөлцөж яваад дайруулсан охин, хойд аавтайгаа үлдээд амиа алдчихсан долоон настай хүү, хичээлдээ явахаар гараад сураггүй болсон охины халагламаар, харамсалтай хэргүүд болж өнгөрлөө.
Дээрх харамсалтай хэргүүдээс гадна бидний мэдээгүй хүүхэдтэй холбоотой хэчнээн хэрэг гарч, хэд нь цаг бусаар амиа алдсныг таашгүй. Хамгийн сүүлийн жишээ болох Дорнод аймгийн Сайншанд сумаас сураггүй болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө хүч нэмэгдүүлэн эрэн хайж, охиныг авч явсан байж болзошгүй этгээдүүдийг саатуулаад байгаа аж. Мөн хүүхдүүд олноороо нийлж газ үнэрлэх, мансуурах, нэгнийгээ хүчирхийлсэн хэрэгт холбогдож, амиа алдаж байгаа. Тухайлбал, өчигдөр өвсвөр насны хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаасан гэх мэдээлэл гарсан. Тиймээс хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд ихсэж байгаа энэ үед эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцож, хараа, хяналтаа сайжруулах нь чухал болоод байгааг дээрх жишээнүүдээс харж болно. Мөн ЦЕГ, ХНХЯ, ГБХЗХГ-ынхан хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа чамбайруулж, тодорхой арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байгаа тухайгаа өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Мөн ногоон автобусны хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалж, эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр гэдэс, хэвлий хэсэгтээ нөхөх мэс засалд орсон гэх. С.Жавхлантбаатар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар ажиллахаасаа өмнө Тээврийн цагдаагийн албаны дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа юм.
Хүүхдүүдтэй холбоотой гэмт хэргүүд олноороо гарсан энэ үед намрын чуулган эхэлж, УИХ-ын гишүүд “амь орсон”. Чуулган эхэлсэн даруйд Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. Учир нь, тэднийг БНСУ-аас хуучин автобус оруулж ирсэн хэмээн иргэд шүүмжилж, тэд ажлаа өгч Ёс зүйн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн.
Ингээд Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг, Түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан нарыг томилсон. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг, Хууль зүй Байнгын хорооны даргаар Түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарыг томилсон нь олны анхаарлыг татаж буй. Тиймээс иргэд Түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарыг хуучин автобус оруулж ирснийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл “Сохорсон биш завшив” гэдэг шиг албан тушаал ахилаа хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Ж.Сүхбаатарын дээрх жишээнээс улстөрчид “томилгоогоор тоглож байна” гэж хардахад хүргэж байна.
Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-аас Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, түүнийг бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авч байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байдаг.
Мөн шалгалтын үеэр түүний гэрээс эх үүсвэр нь тодорхойгүй 140 сая төгрөг бэлнээр олж, хураан авсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Түүнээс гадна түүний хүргэн болох Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Үндэсний бөхийн дасгалжуулагч Д.Батням, Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, гавьяат тамирчин Г.Дорж нарын гэрт нэгжлэг хийж, допингийн төрлийн бодис хурааж авсан аж. Тэгвэл эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр допингийн гол наймаачин нь Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган гэнэ. Тэрбээр тамирчид, тэр дундаа бөхчүүдэд допингийн төрлийн бодис шахаж, зуучилдаг болоод удаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө авч, бөхчүүдэд допинг зардаг гэсэн үг. Тэгээд явцын болон баяр наадмаар өгөх шинжилгээний хариуг нь сөрөг болгож дардаг гэх. Допингийн хэргийг хуулийнхан үргэжлүүлэн шалгаж байгаа юм.
| ХҮҮХДҮҮД ЭРСДЭЖ, УИХ-ЫН ГИШҮҮД “АМЬ ОРСОН” ХАР ӨДРҮҮД |
|
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |