Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд хэрхэн оролцож буй талаар Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Тухайн өдрийн өглөө 07:00 цагт өнгөрч байхад гэрээсээ гараад, багш нь 10:00 цагийн орчимд хичээлдээ ирээгүй гэж ярьснаас хойш цагдаа эрэн хайж эхэлсэн. Энэ цагаас хойш байнга холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын гуанзнаас барьж авсан. Сэжигтэн нь газраа зааж өгнө гээд цагдаагийн бүрэлдэхүүнтэй явж байгаа. Өнөөдөр өглөө би зардлыг нь төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг гаргалаа. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх бие бүрэлдэхүүнийг нэмэлт хүчээр гаргасан.Түргэн шийдэхийн тулд сэтгэлээсээ хандсан. Төсвийг нь шийднэ, цохуулна гэж цаг алдаж байхаар нисээд өгөөч, зардлыг нь гаргая гэсэн юм.Би өөрөө хуульч хүн. Болдог бол ийм улсуудыг цаазаар авах ёстой гэж боддог. Арай дэндэж байна. Одоогийн сэжигтэн нь бага насны хүүхдийг хүчиндсэн хэргээр Авдрантын шоронд 12 жил суугаад гарсан хүн байна" гэв.
| Б.Дэлгэрсайхан: 12 настай охиныг эрэн хайхаар зардлыг нь хувиасаа төлөөд онцгой байдлаас нисдэг тэрэг гаргасан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |