Алга болсон 12 настай хүүхэдтэй холбоотой асуудлаар ЦЕГ, ХНХЯ, ГБХЗГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, "Хүүхэд хохирсон гэмт хэрэг гэмт үзэгдэл дотроо хамгийн эмзэг асуудал. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж, ямар байдлаар урьдчилан сэргийлэх ёстой вэ гэхээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбай гээд бүх чиглэлд урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажилладаг. Цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа камержуулалтын асуудлын тухайд гэвэл тус аймаг камер огт байхгүй биш байгаа. Манай орны цаг уурын уур амьсгал эрс тэс учраас эвдэрч гэмтэх нь амархан. Камержуулалт муу, байгаа хэд нь шаардлага хангахгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хүндрэл учруулдаг нь үнэн. 2012-2021 онд нийт 10 мянган хяналтын камер байршуулснаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь л бүрэн ажиллаж байна. Тийм ч учраас орон нутгийг бүрэн камертай болгох тухай шаардлагыг удирдлагад нь хүргүүлдэг. Мөн бид урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлж, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг байх асуудлыг ярьж байна. Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд үр нөлөө үзүүлэх байх гэж бодож байна" гэв.
| Г.АРСЛАНХУЯГ: Камержуулалтын 50 хувь нь л ажиллаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |