Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Сүнь Шаочөн тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй танилцаж, Улаан загалмай байгууллага хоорондын хүмүүнлэгийн тусламжийн төсөлд хамрагдан нүдний болор солих мэс засал, зүрхний төрөлхийн гажиг засах мэс засалд орсон өвчтөний төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Мөн үеэр “Бүс ба зам-Гэрэлт” төслийн хүрээнд монголын нүдний эмч нарыг үнэ төлбөргүй мэргэшүүлэх сургалтад хамруулах, Монголын улаан загалмай нийгэмлэгт хандив өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмай байгууллагын байнгын дарга Ян Фэн И, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд оролцов.
| МУЗН-ийн “Бүс ба Зам-Гэрэлт” төслийн хэрэгжилттэй танилцлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |