Хүүхдийн эрхийн асуудал зөрчигдөж байгаатай холбоо асуудлаар УИХ-ын гишүүдээс байр суурь сонслоо. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тус асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн болсноосоо хойш тасралтгүй гурван жил хүүхдийн асуудлаар ажиллаж байна. Харамсалтай нь хүүхдийн асуудал ярихад төдийлөн тоодоггүй. Хүүхэд амиа алдах үед л бүгд хэсэг анхаарал хандуулаад мартдаг. Гэтэл бодлого нь хэрэгжихгүй байна гэхээр энийг хэн ч сонсдоггүй. Хүүхдийн асуудлын араас явж байгаа гишүүний хувьд хүндрэлийг амсаж байна. Юу ч хийхгүй байна гэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд байгууллага бүр хүүхэд хамгаалах бодлоготой болох талаар заасан гэхдээ хэрэгжихгүй байна. Холбогдох яамнууд нь хүүхэд хамгаалах ажлаа хүчрэхгүй байгаа. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн шийдвэр бүр хүүхдэд ээлтэй байх ёстой. Би зургадугаар сарын 1-нд хүүхэд гэр бүлийн яамтай больё гэж хэлсэн. Хүүхдийн асуудал гарахаар бөөгнөрдөг болохоос биш бодлогын түвшинд ярьдаггүй. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа гэмт хэрэгт өгөх эрүүгийн ялын бодлогыг чангатгаж өгөөч гэж хэлсэн. Гэхдээ хүлээж авахгүй байна. Хүүхдэд төсөвлөсөн найман тэрбум төгрөг ногоон автобус, нүүрсний хэрэг шиг дотроо авлигатай байна. Хууль нь байгаа ч хэрэгжилт алга. Гишүүний хувьд пост хийсэн байгаа. Гэр бүлийн тухай хууль бол маш чухал. Гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга удаж байна. Цахим орчинд хүүхдийн эрх хамгаалах хууль байгаа. Чингэлэг дээр байгаа дөрвөн хүүхэд юу харж, юу үзсэн болоод тийм юм хийсэн байх уу. Гар утаснаас янз бүрийн контент үзэж буруу үлгэр дуурайлал авсан. Би Соёлын яамнаас Монголын хүүхдүүдэд зориулсан сайн дүрстэй гар утасны контент хийгээд өгөөч гэж гурван жил шаардаж байна. Би хүүхдийн эрхийн төлөө амаа цангатал ярьж байгаа. ” гэв.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР БИ ЯАХ ЁСТОЙ ВЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |