Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын тавдугаар багийн “Ямаат”гэх газарт тус сумын харьяат малчин Е нь аравдугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Ачит” нуурын орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь аравдугаар сарын 03-ны өдөр гэрийнхээ гадна гүйж ирсэн байна. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа боловч үр дүнд хүрээгүй, нуурын усанд осолдсон байж болзошгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аравдугаар сарын 03-ны өдрийн 20:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аравдугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт ангиас гарч 130 км замыг туулан 18:25 цагт очиж, Ногооннуур сумын харьяат малчин 40 настай эрэгтэй Е-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт “Ачит” нуурын дөрвөн метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.
| Баян-Өлгий аймагт малаа хариулж яваад усанд осолджээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |