Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлж болохуйц ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр баазтай. Мөн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой улс юм. Мал аж ахуйн салбарыг онцлон дурдахад мал сүргийн тоон өсөлт тогтвортой нэмэгдэж, жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна” гэдгийг илэрхийлсэн юм.
Харин элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович хоёр улсын урт хугацааны бизнес, улс төрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж буйг цохон тэмдэглээд Монгол орны мал аж ахуйн салбар цаашид дэлхийн хүнсний салбарын гол төв болон хөгжих ирээдүйтэй хэмээв.
| ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |