Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” чиг үүргийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажилладаг.
Тус газарт “Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000 төгрөг хураахын зэрэгцээ тухайн автомашинд зорчиж буй том хүн бүрээс 2000 төгрөг, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээллийг хүлээн авч, хянан үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоосон ба үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн А/439 дүгээр тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байна.
Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын нийт 17480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоолгох арга хэмжээг авч ажиллав.
| АТГ: Үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байсныг таслан зогсоов |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |